Ярослав Качиньский ерөнхийлөгчид нэр дэвшив

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Ярослав Качиньский ерөнхийлөгчид нэр дэвшив

Польшийн “Эрх зүй ба шударга ёс” нам амь үрэгдсэн ерөнхийлөгч Лех Качиньскийн ихрийн өрөөсөн Ярослав Качиньскийг төрийн тэргүүний сонгуульд нэр дэвшүүллээ. Тус намын дэд тэргүүн Адам Липиньский энэ тухай мэдэгдсэн гэж  Wiadomosci мэдээлжээ. Ерөнхийлөгчийн хугацаанаас өмнөх сонгуулийн эхний шат ирэх зургадугаар сарын 20-нд явагдана.
“Эрх зүй ба шударга ёс” намын дарга Ярослав Качиньский өөрөө амь үрэгдэгсдийн үйл ажиллааг үргэлжлүүлнэ гэсэн байна. “Бид тэдний өмнө өртөй, эх орныхоо өмнө ч өртөй” гэж Ярослав хэлжээ.
Польшийн ерөнхийлөгчийн онгоц Оросын Смоленск хотын ойролцоо "Северный" буудалд буулт хийх үеэр осолдож Лех Качиньский нарын Польшийн улс төрийн элитийн 96 хүн амиа алдсан юм.  Одоо Польшийн ерөнхийлөгчийн үүргийг Сеймын маршал Бронислав Коморовский гүйцэтгэж байна. Тэр мөн л ерөнхийлөгчийн суудлын төлөө гол өрсөлдөх хүн болно. Консерватор Януш Корвин-Микке, төвийн үзэлтэн Томаш Наленч ба бие даасан нэр дэвшигч  Анджей Олеховский нар нэр дэвшигчдийн жагсаалтад орж байгаа. Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ сарын 26-наар дууссан юм. Сонгуульд ялахын тулд сонгогчдын 50 хувийн дэмжлэг авсан байх ёстой. Тэр нь хангалтгүй бол сонгуулийн хоёр дахь шатны ажиллагаа долдугаар сард болно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж