Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Концесс олгох уралдаант шалгаруулалтын урилга

Концессын тухай Монгол улсын хуулийн дагуу концесс эзэмшигчийг хоёр үе шаттай уралдаант шалгаруулалтаар сонгоно.

Зарласан огноо:2011-11-07

Шалгаруулах огноо:2012-01-09

Уралдаант шалгаруулалтын нэр: Дорнодын дулааны цахилгаан станц барих төсөл

Зүүн бүс нутгийн өсөн нэмэгдэж буй дулаан, цахилгааны хэрэгцээг хангахын
тулд эрчим хүчний шинэ эх үүсвэрийг яаралтай барих шаардлага үүсээд
байгаатай холбогдуулан Монгол улсын Төрийн өмчийн хороо нь гадаад,
дотоодын хувийн хэвшлийн хуулийн этгээд, эсхүл хуулийн этгээдүүдийн
нэгдлийг Дорнод аймгийн Чойбалсан хотод баригдах 100МВт (цаашид хүчин
чадлыг 250МВт хүртэл өсгөх нөхцөлтэй) хүчин чадалтай Дулааны цахилгаан
станцын зураг төсөл боловсруулах, санхүүжүүлэх, барих, ашиглах, засвар
үйлчилгээ хийх, шилжүүлэх төрлийн (Барих-Ашиглах-Шилжүүлэх) концесс
олгох уралдаант шалгаруулалтын урьдчилсан шалгаруулалтад урьж байна.

Концессын тухай Монгол улсын хуулийн дагуу концесс эзэмшигчийг хоёр үе
шаттай уралдаант шалгаруулалтаар сонгоно. Урьдчилсан шалгаруулалтад
тэнцсэн оролцох санал гаргагч нь уралдаант шалгаруулалтад оролцож
төслийн саналаа ирүүлнэ. Урьдчилсан шалгаруулалтаар 4 хүртэлх оролцох
санал гаргагчийг шалгаруулж уралдаант шалгаруулалтын шатанд оролцуулна.

Урьдчилсан шалгаруулалт нь дараах ерөнхий шалгуур үзүүлэлттэй байна. Үүнд:

  • Нүүрсээр галладаг дулааны цахилгаан станцын инженерингийн болон зураг төслийн ажил гүйцэтгэж байсан туршлагатaй байх
  • Өөрийн орон болон гадаад улсад дулааны цахилгаан станц барьж, ашиглаж байсан туршлагатай байх
  • Төслийг хэрэгжүүлэх санхүүгийн чадавхитай байх, шаардагдах санхүүжилтын эх үүсвэрийг бүрдүүлэх чадвартай байх

Уралдаант шалгаруулалтын ялагч нь төслийг хэрэгжүүлэх зорилго, үйл
ажиллагааны үндсэн чиглэл бүхий хуулийн этгээд (төслийн компани)-ийг
байгуулах шаардлагатай.

Урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийг энэхүү урилгын дагуу оролцох
хүсэлтээ албан бичгээр ирүүлж, эргэн төлөгдөхгүй нөхцөлөөр урьдчилсан
шалгаруулалтын баримт бичгийн үнэ 1’000’000(нэг сая) төгрөгийг Төрийн
өмчийн хороонд төлж баримтыг ирүүлсэн этгээдэд олгоно. 
Урьдчилсан шалгаруулалтанд оролцох саналыг 2012 оны 1 дүгээр сарын 9-ний 11.00 цагаас өмнө хүлээн авна.

Сонирхсон этгээд оролцох хүсэлтээ доорх хаягаар ирүүлнэ.

Төрийн өмчийн хороо
Төр, хувийн хэвшлийн түншлэл, концессын газар
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
Засгийн газрын 4-р байр, 402 тоот
А.Алтанчимэг
Утас: 263659  Факс: 312798
Е-майл: altanchimeg@spc.gov.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж