Мексикийн шоронгийн нууцыг илрүүлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Мексикийн шоронгийн нууцыг илрүүлэв

Мексикийн нэгэн шоронд гэнэтийн шалгалт хийхэд хачирхалтай зүйлсийг илрүүлжээ. Шоронд 19 биеэ үнэлэгч, плазма дэлгэцтэй 100 телевизор, хоёр уут марихуан болон 100-аад зодоонч тахиа байсан гэнэ. Өндөр хамгаалалттай уг шоронд хоригдлуудыг шилжүүлэхийн өмнө гэнэтийн шалгалт хийж, уг хачирхалтай явдлыг илрүүлжээ. Тэр бүү хэл эрэгтэй хоригдлуудын камерт эмэгтэй хоригдол хамт байсан гэнэ. Мексикийн шоронгуудад асар олон хоригдол хоригддогоос гадна хээл хахууль, үймээнээр алдартай ажээ.  Мексикийн шоронгуудад гэнэтийн шалгалтаар тансаг хэрэглэл, зэвсэг, хар тамхи гарч ирсэн нь анхны тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн долдугаар сард Сонора мужийн шоронд гэнэтийн шалгалтаар агааржуулагч, DVD тоглуулагч болон хөргөгчтэй бүрэн тохижуулсан камер байгааг илрүүлсэн. Мексикийн хүний эрхийг хамгаалах улсын комиссын мөрдөн байцаагч Гуэррэро мужийн таван шоронгийн нөхцөл байдал муу байгааг шүүмжилсэн бөгөөд үүнд Акапулко шорон багтжээ. Тэрбээр хоригдлуудын хоорондох хувийн харилцаанд шоронгийн удирдлага хяналт тавих боломжгүй гэж үзсэн байна.

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж