Хэвтээ барилдааны УАШТ болно

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хэвтээ барилдааны УАШТ болно

Монголын жүдо бөхийн холбооноос өнөөдөр анх удаа хэвтээ барилдааны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна. Жүдо бөхийн хэвтээ барилдааныг хөгжүүлэх, тус тэмцээнээр дамжуулж хүүхэд, залуучуудад жүдо бөхийн хэвтээ барилдааныг сурталчлах, хичээллэх дур сонирхлыг нь нэмэгдүүлэх зорилготой тус тэмцээнийг “NEWAZA-2011” нэрээр зохион байгуулах ажээ. Тэмцээн эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн жинд аваргуудаа тодруулах юм. Тодруулбал, 10 байгууллагын эрэгтэй 56, эмэгтэй 42 тамирчин эрэгтэйчүүдийн 60, 73, -90 ба +90 кг, эмэгтэйчүүдийн 48, 57, -70 ба +70 кг-ын жинд өрсөлдөх ажээ.

Тэмцээн өнөөдөр Спортын төв ордны “Б” зааланд болох юм байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж