Нийслэлд шөнөдөө цас орж, өнөөдөр хальтиргаа гулгаа эрс нэмэгдлээ. Замын хальтиргаа гулгааг багасгах талаар ямар ажил хийснийг Нийслэлийн захирагчийн ажлын албаны Орчны бохирдол хог хаягдлын менежментийн хэлтсийн мэргэжилтэн З.Мөнгөнзулаас тодруулахад “Өнөөдөр цаг агаар дулаан байгаа учир мөс хайлуулах бодис хэрэглэх шаардлага гарсангүй. Харин манай дүүргүүдийн ТҮК-ийн ажилтнууд өглөө 06.00 цагаас эхлэн давс цацаж одоо нийтдээ 11 тонныг хэрэглээд байна. Нийслэлийн нөөцөнд 81 тонн давс, 61 тонн бодис байгаа. Энэ нь дулаартал хангалттай хүрнэ” гэв
Х.ХАНГАЛ
Холбоотой мэдээ