Сансрын од дэлхийтэй хамгийн ойрхон зөрөх гэнэ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Сансрын од дэлхийтэй хамгийн ойрхон зөрөх гэнэ

Ойролцоогоор 400 метр өргөнтэй жижиг од дэлхийтэй сарнаас ойрхон зайд өнөөдөр зөрж өнгөрөх гэнэ. Дэлхий гаригт ямар нэгэн аюул учруулахгүй энэ жижиг одыг энгийн нүдээр ч харж болох юм байна.  Бараг 200 –аад жилийн настай тэр жижиг од Гринвичийн цагаар 23:28 минутанд дэлхийгээс 325,000 км зайд зөрж өнгөрөх гэнэ. 1976 оноос хойш асар том хэмжээтэй од анх удаа дэлхийн хажуугаар зөрж байгаа ажээ. Дэлхийтэй зөрж өнгөрөх  дараагийн жижиг од 2028 онд гарч ирэх гэнэ. Сансрын хөлөг шиг хэмжээтэй, харанхуй од нарны аймгийг чиглэх замдаа 20 цаг тутам тэнхлэгээ тойрон залхуутай удаан эргэдэг байна. Уг жижиг од ирэх пүрэв гаригт задгай сансарт алга болох гэнэ. “Энэ бол бидний хамгийн ойроос харах том од” гэж НАСА-ийн лабораторийн ажилтан ярьсан байна.

“2005 YU55” хэмээх энэ жижиг од дэлхийтэй мөргөлдөх ямар ч боломж байхгүй гэж сансар судлаачид үзэж байна. Дэлхийд хамгийн ойрхон ирж буй энэ  од судлаачдад одны талаар илүү ихийг олж мэдэх боломж олгож байгаа гэнэ. Калифорнийн “the Goldstone” сансрын ажиглалтын төв болон Пуэрто РИко дахь “the Arecibo” сансрын судалгааны төвийн сансар судлаачид уг одны ямар бүтэц, хэлбэртэй тогтоохоор радио долгионыг хэмжиж байгаа гэнэ.  “2005 YU55” шиг урилгагүй зочидтой дэлхий урьд нь ч таарч байсан. Тэдгээрээс хамгийн алдартай нь “Apophis” од билээ. Эрдэмтэд уг жижиг од 2029, 2036 онд дэлхийтэй дахин зөрж өнгөрнө гэж таамаглаж байгаа юм.  

Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж