1000 ногоон дарь эхийг хийдэд заллаа

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

1000 ногоон дарь эхийг хийдэд заллаа

Хэнтий аймгийн Цэцэн ханы хүрээ Гүндүгаварлин хийдэд 1000 Ногоон дарь эх бурхан бүтээн хийдэд залах ажлыг эхлүүлээд байсан билээ. Ногоон дарь эхийг бүтээсэн бөгөөд хийдэд  залах ёслол энэ долоо хоногт Хэнтийд болж байгаа юм  байна. Тус хийдийн лам нар Ногоон дарь эх бурханыг аравнайлан ном уншиж, идээ будаа өрж, үнэртэн, эрдэнийн зүйлийн хамт бурхан дотор оршоон, амилуулах ёслол үйлдэж байгаа аж.  Ногоон дарь эх бурхан нь олон дүрд хувилж хүмүүсийн бүтээж, эрхэндээ хураан авч чадаагүй зүйлсийг өгч чаддаг гэж үздэг байна. Хэнтийчүүд уг бурхныг бүтээж буй нь аймгийнхаа хөгжил, цэцэглэлтэд хувь нэмрээ оруулахаас гадна сайн сайхан бүхнийг дуудаж буй хэрэг хэмээн үзэж байгаа гэнэ.

А.Зул

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж