СХД-ийн өсвөрийн барилдаан болов

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

СХД-ийн өсвөрийн барилдаан болов

Монгол Улс тунхагласны 87 жилийг ойг угтаж, Монголын үндэсний бөхийн холбоо, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газраас хамтран “Үндэсний бөхийн спортыг өсвөр үедээ уламжлуулъя” нэртэй өсвөрийн үндэсний бөхийн барилдааныг  өнгөрөгч ням гаригт Монгол бөхийн өргөөнд зохион байгууллаа. Тус тэмцээн Сонгинохайрхан дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд 12-13, 14-15, 16-17 насны ангиллаар бөхийн цол дуудах зэрэг хэлбэрээр явагдсан юм.

Үндэсний бөхийн цол дуудах тэмцээнд 9-р сургуулийн сурагч Д.Пүрэвдорж 16 оноогоор тэргүүлж, тэргүүн байрт шалгарсан бол 104-р сургуулийн сурагч М.Алтан-Эрдэнэ 14 оноогоор удаалж хоёрдугаарр байрт, 12-р сургуулийн  сурагч М.Мөнхболд 12 оноогоор гуравдугаар байрт шалгарсан байна.

12-13 насны ангиллын барилдаан:

Түрүү: Г.Гэрэлт-Од /62-р сургууль/
Үзүүр: Н.Жавхлантөгс /65-р сургууль/

14-15 насны ангилалд:

Түрүү: Г.Мөнхжаргал /65-р сургууль/
Үзүүр: А.Очирпүрэв /12-р сургууль/

16-17 насны ангилалд:

Түрүү: А.Дэлгэрсайхан /81-р сургууль/
Үзүүр: Ш.Осорчамаа /62-р сургууль/

www.undesniibukh.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж