Боксынхон цугларалтад гарчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Боксынхон цугларалтад гарчээ

Монголын олимпийн боксын холбооны үндэсний шигшээ багийн тамирчид Булган аймгийн Хангал суманд орших “Олимп” баазад цугларалтад гарчээ. Азербайжаны нийслэл Баку хотноо аравдугаар сарын эхээр болсон дэлхийн аваргаас хойш “суурин” байгаа ширэн бээлийтнүүд 14 хоногийн хугацаанд хамтарсан бэлтгэл хийх аж. Эрэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчдаас гадна эмэгтэй боксчид ч мөн “Олимп” баазыг зорьсон байна.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж