Хийлч Дээгий “Хар сувд” брэндийн нүүр царайгаар тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хийлч Дээгий “Хар сувд” брэндийн нүүр царайгаар тодорлоо

Өнгөрөгч бямба гарагт IVY ресторанд хийлч Дээгий гурав дахь бие даасан “Гайхмаараа” нэртэй шинэхэн цомгийнхоо баярыг “Хар сувд” брэндтэй хамт тэмдэглэн өнгөрүүлсэн юм. Эгэл бус Эрхэмсэг энэхүү үдшийн гайхамшигт тоглолтыг Дэлхийн стандартыг Монголд тодорхойлогч “АПУ” компани хамтран зохион байгуулж хийлч Дээгийг дээд зэрэглэлийн тансаг бүтээгдэхүүн болох  “Хар сувд” брэндийнхээ нүүр царай  болголоо. Сонгодог урлагийн амин сүнс нь болсон симфони оркестрийн “хатан хаан” нь хийл хөгжим гэдэгтэй маргах хүн үгүй бизээ. Хаан хөгжмийн  тансаг үдэш түүний найз нөхөд, урлаг соёлынхон, фэнүүдээс нь гадна  Монгол улсад суугаа элчин сайдын яамдын төлөөлөгчид хүрэлцэн ирцгээсэн бөгөөд  Дээгийгийн хийлийн уянгалаг  аялгуу үзэгчдийн сонорыг мялааж, гоо үзэсгэлэн, эд баялаг, тансаг бүхний илэрхийлэл болсон “Хар сувд” брэндийн  давтагдашгүй онцгой зөөлөн  амт ирсэн зочдын алжаалыг тайлж байв. 100 шахам жилийн туршлага, шилдэг технологийн дэвшлийг хослуулан Монголд анх удаа 2010 оны дэвшилтэт технологиор шалгарсан Полипропилен корпуст савласан “Сувдан” шүүлтүүрийг ашиглан  вектор  дизайн бүхий усан хээ, хар шилэн савлагаа нь энэхүү брэндийг улам чамин болгож өгсөн юм. Ийнхүү хүний дотоод сэтгэлээр амилан эгшиглэдэг уянгалаг хийл хөгжмийн дахин давтагдашгүй тоглолтоо  хийлч Дээгий тун удахгүй толилуулах гэж буйг та бүхэнд дуулгая.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж