Архиа бага ууж айргаан тааваараа зооглогтун

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Архиа бага ууж айргаан тааваараа зооглогтун

Өнөөдөр Дээрхийн Гэгээн арван дөрөвдүгээр Далай Лам Монгол улсад айлчлах гэж байгаа гэдгийг өчигдөр орой мэдээд их баярлав. Миний мэдэхийн таван жилийн өмнө морилж байсан. Хүн амын ихэнх нь Буддийн шашинд итгэж сүсэглэдэг, эртнээс уламжилж ирсэн шашны тэгүүн айлчилж байгаа нь тэмдэглүүштэй үйл явдал мөн гэж бодож байна. Далай багшийн хэлсэн хэд хэдэн үгийг байн санаж явдаг юм. Өмнө ч бас блогтоо бичиж байсан.
–  Буддийн шашныг би шашин гэхээс илүү сэтгэлийн шинжлэх ухаан гэж хэлэх дуртай.
–  Хүний сэтгэл бол анхнаасаа тунгалаг ариун чанартай. Бидний бодлоор бүрхэгдэж өөрийн   тэрхүү тунгалаг чанарыг алдсан байдаг.
–  Бид бүгд адилхан хүн төрөлтөн, бидний гол ялгаа бол гадаад дүр байдлын ялгамжаатай байдал. Өндөр, нам нуруу, махлаг, туранхай бие, шонхор, навтгар хамар, хар шар өнгийн арьс, үс гэх мэт төдийхнөөр ялгаатай болохоос бид бүгд адилхан зүрх сэтгэлтэй. Ийм гадаад дүр байдлын ялгаанаас болж өөр хоорондоо хатуу зааг ялгаа үүсгэх нь сайн зүйл биш. Энэхүү зааг ялгаанаас болж бид байнга үл ойлголцол, дайсагналцлын асуудлуудтай тулгарч улмаар нэгнээ хөнөөдөг.  
–  Цаг хором бүрд хайр энэрэл нигүүлсэл, бусдын төлөө гэсэн сэтгэлийг үүсгэж энэхүү хандлагыг өөртөө дадал болгон хэвшүүлж өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж байвал нэн тустай.

Гээд бичээд байвал дуусахгүй тул энэ хүрээд зогсооё. Өөрийн санаанд тогтоосноороо энд буулгалаа, мэдээж өөрийнх нь айлдсан нь арай өөрөөр байх болов уу.
Өчигдөр Японд айлчлах үеийн бичлэгийнх нь сүүл хэсгийг харж байхад:
–  Өмнөх амьдралын үйлийн үрээр бид энэ дэлхий дээр төрөл авсан. Өмнө адилхан цаг хугацаанд, адилхан газар, адилхан үйл хийж байсан хүмүүс дараах төрөлдөө тэрхүү барилдлагаараа нэг цаг үед, нэг газар дахин цуглардаг. Хэрэв хэн нэгэн сайн буянт үйл хийх аваас өмнөх амьдралын муу үйлийн үр арилж, оронд нь сайн үйлийн үр нэмэгдэх болно. Гэж хэлж байна лээ. Дээрх бичлэгээс илүү дэлгэрэнгүй үзээрэй.

http://minii-nvdeer.blogspot.com/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж