Далай ламын айлчлал эхэллээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Далай ламын айлчлал эхэллээ

Монголд гурав хоногийн хугацаатай айлчлах Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам Данзанжамц өчигдөр орой 21.30 цагт “Чингис хаан” нисэх онгоцны буудалд газардсан билээ. Түүнийг Гандантэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чойжамц, Дашчойлон хийдийн тэргүүн хамба Дамбажав нарын шашны зүтгэлтнүүдээс гадна УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Батж.Батбаяр нарын төрийн түшээд, сүсэгтэн олон угтсан юм.

Арваннэгдүгээр сарын 11-нийг хүртэл Монголд саатах далай багш өнөөдөр өглөө 08.00 цагаас Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдэд морилж, ламын цогчид өргөн, лам хуврагуудад сургаал айлдсан бол яг одоо 09.40 цагаас “Бөхийн өргөө”-нд их, дээд сургуулийн оюутан, залууст “Шинэ мянганы ёс зүй” сэдэвт лекц унших гэж байна. Лекц 11.30 цаг хүртэл үргэлжлэх юм. Харин үүний дараа Дээрхийн гэгээнтэн 14-р Далай лам 13-15 цагийн хооронд Буянт-Ухаа дахь шинэ спортын ордонд лам хуврага, сүсэгтэн олонд  зориулан “Шүтэн барилдлагын магтаал”, “Мөрийн гурван эрхэм” номыг айлдана.

Б.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж