Ёкозуна Таканосато таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Ёкозуна Таканосато таалал төгсчээ

Японы мэргэжлийн сумо бөхийн Наруто дэвжээний ояката, экс-ёкозуна Таканосато таалал төгсчээ. Тэрээр даваа гариг буюу өчигдөр өглөө Фүкүока хотын эмнэлэгт 59 насандаа амьсгал хураасан тухай Японы сумогийн холбооноос мэдэгдсэн байна. Аомори мужийн Наруто хотноо төрсөн түүний жинхэнэ нэр нь Тошихидэ Такаяа юм. Хэдийгээр чихрийн шижин өвчинтэй байсан ч сумо бөхийн дэвжээнд гялалзсан амжилт гаргаж, 1983 онд мэргэжлийн сумогийн 59 дэх ёкозуна болжээ. Тэрээр макүүчи зиндаанд дөрвөнтөө түрүүлж, Эзэн хааны цом хүртэж байв.

Зодог тайлсныхаа дараагаар экс-ёкозуна Таканосато “Наруто” дэвжээг үүсгэн байгуулж, Кисэносато, Ваканосато нарын олон сумочдыг бэлтгэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж