Тайландын үерт үрэгдэгсдийн тоо 500-гаас илүү болжээ

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Тайландын үерт үрэгдэгсдийн тоо 500-гаас илүү болжээ

Арваннэгдүгээр сарын 6-ны байдлаар Тай­лан­дын үерт амь үрэгдсэн хүний тоо 500 гаруй боллоо гэж Associated Press мэдээлж байна.

Тус улсын эрх баригчдын мэдээгээр гам­шигт амь үрэгдсэн хүний тоо 506 болжээ. Хам­гийн хүнд байдал тавны нэг нь үерт автсан Банг­кок хот болов. Хотын 50 районы наймаас нь хүмүүсийг нь нүүлгэсэн байна. Мөн долоон районы хүмүүсийг хэсэгчлэн нүүлгэж байна. Арваннэгдүгээр сарын 5-нд нийслэлийн жуулч­лалын гол район Чатучакийн бараан зах ба биз­несийн төв усанд автах аюултай болжээ. Бям­ба гаригийн орой Мо Чит гэх метроны газар доорх зам усанд автсан байна. Гэхдээ метроны сис­тем нэг их сүйрээгүй. Хотын эрх баригчид далан болон усны насосуудын тусламжтайгаар гамшигтай тэмцэж байгаа ч  оршин суугчид нь ус зайлуулах сувгийн системдээ л гол нь найдаж байна. Ерөнхий сайд Йинглак Чинават радиогоор ярихдаа мягмар гаригаас эхлэн Засгийн газар нь гамшгийн үр дагавраас гарах төлөвлөгөөг авч хэлэлцэнэ гэсэн байв. Тухайлбал, Засгийн газар үерийн дараах сэргээн босголтод гурван тэрбум ам.доллар гаргах гэнэ. “Энэ асуудал намайг ихээхэн зүдрээлээ. Гэвч би бууж өгөх гээгүй байна. Энэ тухайгаа дахин та нарт дуулгая” хэмээн Чинават хэлжээ.

Долдугаар сараас эхэлсэн борооны улмаас үүссэн үерт гурван сая хүн нэрвэгдэж, 150 мянган хүн орон гэргүй болжээ. Гамшгийн урьдчилан гаргасан хохирол нь 10 тэрбум ам.доллар болжээ.

Ш.Мягмар

"Ардын эрх" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж