
Тус улсын эрх баригчдын мэдээгээр гамшигт амь үрэгдсэн хүний тоо 506 болжээ. Хамгийн хүнд байдал тавны нэг нь үерт автсан Бангкок хот болов. Хотын 50 районы наймаас нь хүмүүсийг нь нүүлгэсэн байна. Мөн долоон районы хүмүүсийг хэсэгчлэн нүүлгэж байна. Арваннэгдүгээр сарын 5-нд нийслэлийн жуулчлалын гол район Чатучакийн бараан зах ба бизнесийн төв усанд автах аюултай болжээ. Бямба гаригийн орой Мо Чит гэх метроны газар доорх зам усанд автсан байна. Гэхдээ метроны систем нэг их сүйрээгүй. Хотын эрх баригчид далан болон усны насосуудын тусламжтайгаар гамшигтай тэмцэж байгаа ч оршин суугчид нь ус зайлуулах сувгийн системдээ л гол нь найдаж байна. Ерөнхий сайд Йинглак Чинават радиогоор ярихдаа мягмар гаригаас эхлэн Засгийн газар нь гамшгийн үр дагавраас гарах төлөвлөгөөг авч хэлэлцэнэ гэсэн байв. Тухайлбал, Засгийн газар үерийн дараах сэргээн босголтод гурван тэрбум ам.доллар гаргах гэнэ. “Энэ асуудал намайг ихээхэн зүдрээлээ. Гэвч би бууж өгөх гээгүй байна. Энэ тухайгаа дахин та нарт дуулгая” хэмээн Чинават хэлжээ.
Долдугаар сараас эхэлсэн борооны улмаас үүссэн үерт гурван сая хүн нэрвэгдэж, 150 мянган хүн орон гэргүй болжээ. Гамшгийн урьдчилан гаргасан хохирол нь 10 тэрбум ам.доллар болжээ.
"Ардын эрх" сонин