Хүүхдийн олимпийн дөрөв дэх элч Кевин Ролланд

Хуучирсан мэдээ: 2011.11.08-нд нийтлэгдсэн

Хүүхдийн олимпийн дөрөв дэх элч Кевин Ролланд

Австрийн Инсбрук хотноо зохиогдох хүүхдийн өвлийн олимпийн анхдугаар наадмын элчээр Францын цанын чөлөөт үзүүлбэрийн дэлхийн аварга Кевин Ролланд тодорлоо.

 Хүүхэд залууст үлгэр дуурайл болж, тэднийг их спортоор хичээллэхэд нь урам өгөх зорилготой олимпийн элчээр өмнө нь Швейцарийн уулын цаначин Беньямин Райх, Америкийн уулын цаначин Линдсей Вонн, Солонгосын уран гулгагч Ким Ю На нар тодроод байсан билээ.

Эх сурвалж: http://www.olympic.mn
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж