
Ерөнхий сайдад нэр дэвшигчийн боловсруулсан бүтцийн асуудлыг парламент нь 10 хоногийн дотор шийдэх болов. Парламентын бүрэлдэхүүний гуравны хоёр нь шийдвэл хууль тогтоох байгууллагаа тарааж болно Мөн төслөөр Орос хэл Киргизийн төрийн хоёр дахь хэл болж магадгүй.
Төрийн тэргүүн 5 жилээр сонгогдох ба дахин нэг удаа улиран сонгогдох эрхтэй болж байна. Сонгуулийн босгыг 5 хувь хүртэл бууруулжээ. Депутатууд намын жагсаалтаар сонгогдоно. Харин тэднийг тоог тогтоож өгөөгүй байна. Чөлөөт, ардчилсан нийгэм байгуулна гэж шинэ төсөлд тодорхойлж өгөв.
Шинэ төслийг бүх ард түмнээр тавдугаар сарын 14 хүртэл хэлэлцээд зургадугаар сарын 27-нд Үндсэн хуулийн бүх нийтийн санал асуулга явагдах ба ирэх аравдугаар сарын 10-нд ерөнхийлөгчийн ба парламентын сонгуультай юм байна.