Эхчүүдийг төрүүлэхгүйн тулд нууцаар мэс засал хийдэг

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Эхчүүдийг төрүүлэхгүйн тулд нууцаар мэс засал хийдэг

Эмч нар савны гуурсийг боох нь амь насанд аюулгүй гэдэг. Гэтэл хөгжиж буй орнуудын статистикаас харвал тийм мэс заслын үеэр 100000 эхэд 10 үхэл ноогдож байна.
Узбекийн эмч нар эмэгтэйчүүдэд мэс заслын талаар бүрэн мэдээлэл өгдөггүй, үр дагаврынх нь талаар нуудаг аж. Uznews.net сайтад мэдээлснээр Узбекийн эрх баригчид ард түмэндээ бэлгэвчийн талаар ярьж ухуулахаас ичдэг гэнэ. Тэгээд л тэд нэг мөсөн хүүхэд гаргахгүй байх арга барилд оржээ.
Узбекистанд эмэгтэйчүүдээс зөвшөөрөл авахгүйгүйгээр тэднийг төрүүлэхгүйн тул нууцаар ариутгал хийж байна. Каримовыг ерөнхийлөгч байх үед нэг эхийн төрөлтийн  төвшин 4,4-2,5 хүүхэд болтол буурсан ч тус орны эрх баригчид энэ жилийн хоёрдугаар сараар ариутгалын ажиллагааг дахин сэргээжээ. Узбекстанд эмэгтэйчүүдийг төрөлтөөс ариутгах олныг хамаарсан ажиллагааг ерөнхийлөгч Каримовын тушаалаар хийж байна хэмээн The Sunday Times  сонин өгүүлжээ. Хүний эрхийн төлөө тэмцэгсэд тэр хөтөлбөр нь 1999 онд эхлээд олон нийтийн дургүйцлийн улмаас 2003 онд зогсоогдсон гэж мэдэгдэв.
Британийн сонинд бичсэнээр Узбекийн эмэгтэйчүүдийн эмч бүр сард хоёр эмэгтэйг ариутгалд оруулахаар ятгах хэрэгтэй гэсэн даалгавар өгсөн гэнэ. Эмч нар даалгавар биелүүлээгүй бол эмч нарт торгууль эсвэл сануулах шийтгэл өгдөг ажээ. Хоёрдугаар сарын эхнээс хойш Узбект 5000 эмэгтэйд хүүхэдгүй болох ариутгал хийсэн гэнэ.
Дайн ба энхийг  асуудал хариуцсан институтын (IWPR) сэтгүүлчид 2005 онд  эрэн сурвалжлахдаа Андижан мужид кесерово хагалгаанд орсон эмэгтэйчүүдийн савыг авсан тухай олж мэдсэн байв. Харин мэс засал хийлгэсэн эмэгтэйчүүд тэр талаараа мэдээгүй  байсан нь илэрчээ.
Эрүүл мэндийн яамных нь мэдээгээр узбекүүд жилд 500 мянгаар нэмэгдэж байна. Гэвч үнэн байдлаа нууж байгаа учир тэд хүн амын тооллого явуулахгүй байгаа аж. Хамгийн сүүлчийн тооллого 1989 онд хийгджээ. Орос мэргэжилтнүүдийн дүгнэлтээр Узбекистаны хүн ам 2015 онд 33 саяын босгыг алхах гэнэ. Мөн  олон хүүхдийн мөнгө төлөх чадваргүйгээс Узбекийн эрх баригчид ийм ажиллагааг хийж байна хэмээн хэвлэлээр бичжээ.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж