Гватемалд ерөнхийлөгчийн сонгууль болов

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Гватемалд ерөнхийлөгчийн сонгууль болов

Гватемалын ерөнхийлөгчийн сонгуульд армийн генерал асан Перез Молина ялалт байгуулжээ. Сонгуулийн санал хураалтыг тоолж дууссаны дараа Перез Молина сонгогчдын 55 хувийн саналаар ялсан бол түүний хүчтэй өрсөлдөгч Мануэль Балдизон 45 хувийн санал авчээ. Ингэснээр Гватемалд 1990 онд иргэний дайн дууссанаас хойш анх удаа цэргийн хүн төр барих болж байгаа юм. Сонгуулийн кампанит ажлын үеэр Перез Молина, Мануэль Балдизо хоёр хоёулаа тус улс дахь Мексикийн хар тамхины наймааг таслан зогсоохоо амласан юм. Гватемал улс нь Өмнөд Америкаас АНУ руу хар тамхи зөөвөрлөх гол зам болоод байгаа ажээ.

Барууны үзэл баримтлалт эх оронч намаас дэр дэвшсэн Перез Молина тус улсад дэлгэрсэн хар тамхитай холбоотой гэмт хэргийг зогсоохын тулд 10 мянган цагдаагийн  ажилтныг ажилтай болгож, 2500 хөлсний цэргийг элсүүлнэ гэж амласан байна. Харин түүний өрсөлдөгч жижиг фермерийн аж ахуй болон өндөр настнуудыг дэмжинэ гэж амласан нь амжилт олоогүй ажээ. Гватемалд 36 жил үргэлжилсэн иргэний дайн төгсгөл болж, 1996 онд ардчилал тогтсон ажээ. Иргэний дайнд амь үрэгдсэн хүмүүсийн тоо 200,000 хол давсан гэдэг. 14 сая хүн амын тэн хагас нь туйлын ядуу тарчиг Гватемалд зохион байгуулалттай гэмт хэрэг цэцэглэн хөгжсөн ажээ.  


Н.Энх
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж