
Иргэн Б.Золжаргал нь Налайх дүүргийн Ардчилсан хүчний холбооны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн учраас түүний энэ эрэлхэг зоригийг төрийн зүгээс үнэлүүлэх болно гэдгийг нийслэлийн Ардчилсан хүчний холбооны Ерөнхий зохицуулагч Ж.Батзандан хэлсэн байна. Галын аюулаас эрдэнэт хүний амийг аварсан Б.Золжаргалд “Шударга журам” медаль олгуулахаар нийслэлийн Ардчилсан хүчний холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан байна.
Д.ОЮУН