Чөлөөтийнхөн АНУ-ыг зорилоо

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Чөлөөтийнхөн АНУ-ыг зорилоо

Монголын чөлөөт бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид АНУ-ыг зорилоо. Тэд энэ сарын 11-13-нд тус улсын Нью-Йорк хотноо болох “New York Athletic Clubs” спорт клубын нэрэмжит олон улсын тэмцээнд оролцох юм. Баг тамирчдын бүрэлдэхүүнд эрэгтэй зургаа, эмэгтэй таван бөх багтсан бөгөөд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч А.Цэдэнсодном, дасгалжуулагч Ц.Баярсайхан, залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч Б.Батбаяр нарын удирдлага дор зодоглох ажээ. Мөн олимпийн зэрэглэлийн шүүгч Б.Төмөрбаатар, олон улсын шүүгч Х.Ганболд нар тэмцээний шүүх бүрэлдэхүүнд багтан ажиллах юм.

Тэмцээний дараа эрэгтэй бөхчүүд Нью-Жерсид, эмэгтэйчүүд Колорадо-Спрингс хотноо 14 хоногийн хамтарсан бэлтгэл хийх юм байна.


АНУ-ын зорьсон баг тамирчдыг танилцуулъя.

Эрэгтэй:
55 кг: Т.Даваахуяг /Хасу Мегаватт/, Э.Бэхбаяр /Ирээдүй/
60 кг: Г.Мандахнаран /Алдар/, Б.Нэмэхбаяр /Мегастар/
66 кг: Б.Анхбаяр /Сүлд/
74 кг: П.Өнөрбат /Хасу Мегаватт/

Эмэгтэй:
48 кг: Д.Отгонцэцэг /Мегастар/, С.Бямбацэрэн /Аварга/
63 кг: Ш.Түмэнцэцэг /Хилчин/
72 кг: О.Бурмаа /Хүч/, Б.Одончимэг /Алдар/

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж