
Өнгөрсөн жил Хятадын худалдааны хөлгийн ахмадыг баривчилсан нь хоёр улсын хооронд маргаан дэгдээж байсан билээ. Хэрэв хятад загасчин хил зөрчсөн нь тогтоогдвол зургаан сар хүртэлх хугацаанд шоронд хоригдох юм байна. Хятад улс 2009 онд Японы худалдааны хамгийн том түнш болсон ч хилийн маргаантай асуудлаас болоод худалдааны харилцаанд сэв суух асуудал цөөнгүй тохиолддог. 2010 онд гарсан дээрхтэй төстэй хэргээс болж Бээжин ховор элементийн экспортоо цуцалж, үүний хариуд Япон автомашин, цахилгаан барааны экспортдоо хориг тавьж байсан юм. Японы тал хятад загасчныг саатуулсан нь хил зөрчигчид хуулийн дагуу хариуцлага тооцсон явдал гэж үзэж байгаа бол Хятадын гадаад харилцааны яам одоогоор ямар нэгэн тайлбар өгөөгүй байна.