С.Цогтсайхан агсны тухай номыг танилцуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

С.Цогтсайхан агсны тухай номыг танилцуулав

Монголын сэтгүүлзүйн 1990-ээд оны гол төлөөлөгчдын нэг, ардчиллын төлөө тэмцэгч, сэтгүүлч агсан С.Цогтсайханы сэтгүүлзүйн бүтээлийн онцлог, ур чадварын асуудлыг хөндсөн судалгааны шинэ бүтээлийн нээлт өнөөдөр “Ардчиллын ордон”-д болов. Шинэ номын нээлтэд тус бүтээлийг  зохиогч, сэтгүүлч Б.Галаарид, С.Цогтсайхан агсны ах С.Майнбаяр болон ах дүүс, найз нөхөд нь оролцож, түүний тухай дурсан, халуун дулаан яриа өрнүүлсэн юм.

Номыг зохиогч Б.Галаарид “Цогтсайхан судлал хэмээх салаа мөчрийг Монголын сэтгүүлзүйд оруулж, цэгцлэхэд энэ бүтээл чухал үүрэг гүйцэтгэнэ. Яагаад гэхээр С.Цогтсайхан Монголын сэтгүүлзүйд шинэ бичлэгийн төрөл гаргаж ирсэн бүтээлч юм. Үүнийг батлах жишээ түүний олон арван нийтлэлүүдээс болон Б.Баабарын нийтлэлүүдээс ажиглагддаг” гэлээ.

Энэхүү ном нь Монголын орчин үеийн сэтгүүлзүйд С.Цогтсайхан агсны бүтээлийг мөнхлөх, түүний бичсэн олон нийтлэлийг тодорхой жишээтэй сэтгүүлзүйн салбарынханд зориулан гаргаснаараа онцлогтой гэж үзэж байна.

А.Төмөрсүх

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж