
Дуучин Николь Шерзингерээс сарын өмнө салсан “Формула 1”-ийн нисэгч Льюс Хамилтон өөр бүсгүйтэй найзлах болжээ. Тэрбээр саяхан Лондоны “Playboy” клубт Эшли Коул, Франк Лампард, Вейни Бриж зэрэг хөлбөмбөгчтэй уулзахаар очихдоо хүрэн үстэй үл таних бүсгүй дагуулан явжээ. Тэд хар савхин хүрмээр ижилссэн байсан гэнэ. Дуучин Николь хүүхэдтэй болж, хурим хийх гэж яарсан нь салах шалтгаан болсон гэж хэвлэлээр шуугиж байлаа. Тэгвэл “The Daily Mirror” сонинд Хамилтоны нэгэн найз “Николь түүнээс хэтэрхий их зүйл хүсч байсан учраас Хамилтон салахаар шийдсэн” гэжээ. 2009 онд Николь уг сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Би хамгийн жаргалтай бүсгүй. Льюс бол гайхалтай залуу. Бид нэг л өдөр хөөрхөн хүүхэдтэй болох байх” хэмээн сэтгэл догдлон ярьж байсан билээ. Льюс шинэ бүсгүйтэй болсон тухай мэдээг тэрбээр яаж хүлээж авсан нь тодорхойгүй ч түүнд таалагдаагүй нь мэдээж. Харин Льюс хүрэн үстэй үл таних бүсгүйнхээ талаар “Twitter”-тээ “Тэр бол миний эгчээс өөрцгүй сайн найзын маань нэг” хэмээн бичсэн байгаа юм.
Н.Энх