
“Петро Матад” компанийн уламжилснаар Давсан толгой дахь тэдний XI цооногоос газрын тос илрээгүй байна. Хэдийгээр тос илрээгүй ч компани бусад цооногоос нефть илрэх тухайд итгэлтэй байгаа аж. Энэ тухай “Петро Матад” компанийн СЕО Даг МакГэй “Давсан толгойн XI цооногийн тосыг боловсруулж, худалдах ямар ч боломжгүй болсонд бид сэтгэл гундуу байгаа ч бидний хайгуул хийж буй энэ бүсээс бидний хүсч буй зүйл олдоно гэдэгт итгэлтэй байна” хэмээжээ. Тэд ирэх оны өрөмдлөгөө аль болох эрт эхлүүлэхээр зорьж буй бөгөөд XX блокоос стандарт хангах газрын тос гарна хэмээн найдаж буй аж.
А.БОЛДЭх сурвалж: “Өдрийн шуудан” сонин