Н.Энхбаяр сонгуулийн материалуудыг “шалгаж” явна

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр сонгуулийн материалуудыг “шалгаж” явна

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр бүтэн жил шахмын өмнө болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн материалтай танилцаж явааг баттай эх сурвалж хэллээ. Тэрбээр хэвлэл, мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгөхдөө “2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль луйвар болсон, МАХН-ын нөхөд нь, ялангуяа намын дарга асан С.Баяр үүнд нөлөөлсөн” хэмээн мэдэгдэж байсан. Н.Энхбаяр нийслэлд гол ялагдлаа хүлээсэн байдаг. Иймээс тэрбээр нийслэлийн сонгуулийн хороогоор орж, хуучин материалууд сөхөж яваа гэнэ. Сонгуулийн дараа элдэв маргаан гарах нь энгийн үзэгдэл боловч түүнийг нягталж шалган, нэг тийш болгох дээр манайхан ихэнхдээ хойрго хандаж ирсэн. Экс ерөнхийлөгч харин энэ асуудалд анхааралтай хандаж байгаа нь юуны буруу байхав. Ямартай ч Ерөнхийлөгчийн сонгуульд луйвардуулсан гэх баримт цуглуулахаар тэрбээр өнгөрсөн сонгуулийн материалуудад “аудит” хийж байна.

Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж