
Уг мэс засалд компьютерын скайны системийг ашиглаж, нүдний хараанд өөрчлөлт орж байгаа эсэхийг хянадаг байна. Нүдний өнгө цайрвал гөлрөнги болох эсвэл солир болох аюултай ажээ. Доктор Грег Хомер "Лазераар халаахад нүдний өнгийг бүрдүүлдэг эд эсэд өөрчлөлт орно. Эд эс гэмтэж буй мэдээ уураг тархинд очих үед протейн ялгардаг. Үүний дараа молекулын түвшинд шинэ эд эс бий болно” гэж ярьсан байна. Лазерын эмчилгээ хийснээс хойш нэг долоо хоногийн дараа нүдний өнгө өөрчлөгдөх ажээ. Лазерыг арьсан дээрх толбо, мэнгэ болон шивээсийг арилгахад өргөн хэрэглэж байна. Харин нүдний өнгийг өөрчлөхөд энэ аргыг хэрэглэж болох юм гэдэг санаа 1990 –ээд оноос бий болжээ.
Н.Энх