Жоншны төлөөх дажин даргын суудлыг ганхуулав

Хуучирсан мэдээ: 2011.11.07-нд нийтлэгдсэн

Жоншны төлөөх дажин даргын суудлыг ганхуулав

Дундговь аймгийн Хулд сумын нутаг Түймэрт цагаанд  агуулга, нөөц сайтай жоншны орд илэрснээс хойш  бүтэн, хагас жил өнгөрлөө. Тэнд жоншны төлөө дажин өрнөж нинжа нар эмх замбараагүй, зохион байгуулалтгүй олзворлолт явуулснаас хэл ам дагуулж их, бага гарын нинжа нар хууль, хяналтын байгууллагаар жил тойрон явсан, хөдөлмөр хамгааллын шаардлага хангаагүйгээс 23 настай С гэдэг  залуу эксковаторын шанаганд цохиулж амиа алдсан гээд зөрчил дутагдал мундахгүй гарсан.

Энэ бүхнийг аймаг, орон нутгаас зохицуулсны дүнд  12 нөхөрлөл зөвхөн тус сумын харьяат 120 гаруй иргэнийг оролцуулан  зохион байгуулагдаж Эм-Жи-Ди, “Өлгийн говь”  гэсэн хоёр компани жоншийг нөхөрлөлүүдээс худалдан авахаар тогтож аймгийн Засаг даргатай гэрээ байгуулаад ажиллаж байгаа юм.

Гэтэл дээрх  хоёр компанитай  өрсөлдөн жонш худалдан авах сонирхолтой компаниуд байснаас Хулд суманд иргэд, удирдлагын хооронд үл ойлголцол бий болгожээ. Тиймээс саяхан 21 төлөөлөгчийн 16 нь оролцсон тус сумын ИТХ-ын хуралдаанаас  сумын Засаг дарга Ч.Зоригтбаатарыг огцруулах саналыг 14 нь дэмжиж аймгийн Засаг даргад хүргүүлсэн байна.   Сумын иргэдийн хурлын төлөөлөгчид Засаг даргаа огцруулах санал өгсний шалтгааныг түүний ёс зүйтуй холбон тайлбарлаж байгаа аж. Мөн тус аймгийн Өлзийт сумын Ембүү дурсэнэ-Ус, Адаацаг сумын Булаг-Алтгана, Луус сумын Сариг хайханы орчимд жонш тийм орд илэрч нинжа нарын сонирхлыг татаад байна. Иймд тэдгээр суманд  Хулд суманд өрнөсөн үйл явдлуудаас сургамж авч эхнээс нь дэг журамтай, хууль тогтоомжийн хүрээнд бичил уурхайг ажиллуулах шаардлага тулгарч бана.


С.Пүрэвсүрэн
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж