Энхийг дэмжих ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэв

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Энхийг дэмжих ажиллагааны тухай хуулийн төслийг хэлэлцэв

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан болж байна. Тус хуралдаанаар Энхийг дэмжих ажиллагаанд оролцох тухай болон Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай зэрэг үүнтэй холбогдох дагавар хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг  хийлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Оюун “УИХ-ын шийдвэрийг үндэслэн Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг НҮБ-ын Энхийг дэмжих ажиллагаанд оролцуулах хийгээд эргүүлэн татдаг байя” гэсэн санал гаргасан нь гишүүдийн олонхийн дэмжлэг авлаа. Энэхүү саналыг гишүүд дэмжсэнээр хуулийн төсөлд багагүй өөрчлөлт оруулахаар болж буй тул энэхүү өөрчлөлтийг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны ажлын албад гүйцэтгэхээр боллоо. Нөгөөтэйгүүр, дээрх хуулийн төслийг энэ долоо хоногийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхээс мөн хойшлуулж байна.

Г.Дарь  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж