Хүүхдээ ном уншдаг болгох аргууд

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Хүүхдээ ном уншдаг болгох аргууд

Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ ном уншихгүй байгаад санаа зовдог. Гэвч тэд
мэдээлэл авах, оюунаа хөгжүүлэх өөр өөр эх сурвалжийг ашиглах болсон.
Тухайлбал тэд Льюс Кэролын  “Алиса гайхамшгийн оронд” зохиолыг  уншихаас
киног нь үзэхийг илүүд үзэж байгааг буруутгах аргагүй юм. Нэг талаар
энэ нь  техник технологийн дэвшилтэй холбоотой. Гэвч хүүхэд ном унших
дуртай болоход та нөлөөлж чадна.
Доорхи зөвлөгөө нь ном таны  хүүхдийн өдөр тутмын амьдралын  нэг хэсэг
болоход туслах болно.
Хүүхэддээ хэлд ороогүй байх үеэс нь үлгэр уншиж өгч бай. Өсч том болох
үед нь өөрөөр нь үлгэрийг нь яриулж сурга.  
Орой бүр ном уншиж өгч хамгийн сонирхолтой хэсэг дээр зогсох маягаар 
үргэлжлүүл. Маргааш нь түүнээс цааш уншсан эсэхийг нь асуу. Тэр
гарцаагүй сонирхолтой хэсгийг уншсан байж таараа. Түүнээс цааш юу
өрнөснийг нь яриул.
Эхлээд хүүхэддээ уншиж өгч байгаад яваандаа түүнээс уншиж өгөхийг гуй.
Зохиолын тухай хоорондоо ярилцаж бодлоо хуваалц.
Хүүхдийнхээ хажууд ном уншиж бай. Гэр бүлээрээ ном унших заншилтай бол.
Хүүхдийнхээ дуртай ном сэтгүүлийг нь захиалж өгч бай.
Хүүхэддээ зориулж гэрийн номын сан  бий болго.
Түүний найз нөхөд ямар номонд сонирхолтойг асуу.  
Түүнд уншсан ном нь таалагдсан үгүйг асууж бай. Залхуутай зузаан номыг
дуустал нь уншихийг ятгах хэрэггүй.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж