Биеийн тамир спортын дунд сургуульд зочилно

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Биеийн тамир спортын дунд сургуульд зочилно

Өнөөдөр 18.00 цагт БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай, биеийн тамир спортын дунд сургуульд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нар зочилж үйл ажиллагаатай нь танилцах ажээ. Тус сургууль нь 7-10 ангийн 300 гаруй сурагчтай,  спортын 13 төрлөөр ирээдүйн олимпийн аваргуудыг бэлтгэж байгаа юм байна. Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг улсын хэмжээнд тоотой сургууль байдгийн нэг нь тус сургууль аж.
БСШУЯ-ны харьяа Мэргэжлийн сургалттай, биеийн тамир спортын дунд сургууль хүн амыг нийтийн биеийн тамир, спортод татан оролцуулах, залгамж хойч үеийг өв тэгш бие бялдартай, эрүүл чийрэг иргэд болгон орчин үеийн спортоор хичээллэх авьяас сонирхлыг төрүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчдын залгамж халааг үр дүнтэйгээр бэлтгэн олон улсын уралдаан тэмцээнүүдэд амжилттай оролцуулах зэргээр Монгол Улсын төрөөс биеийн тамир, спортын талаар баримтлах бодлогыг хэрэгжүүлэгч цөм болж байгаа юм байна. Тус сургуулийн үндсэн зорилго нь Олимпийн наадам, дэлхий, тивийн чанартай  тэмцээнүүдэд өрсөлдөх өндөр ур чадвартай тамирчдын залгамж халааг тасралтгүй бэлтгэхийн зэрэгцээ суурь болон бүрэн дунд боловсролыг чанартай эзэмшүүлэх явдал ажээ. 

 Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж