Монголчууд хамтран консорциум байгуулснаа зарлалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Монголчууд хамтран консорциум байгуулснаа зарлалаа

Монголын үндэсний компаниуд хамтран консорциум байгуулснаа талаараа өнөөдөр 11.00 цагт хэвлэлийнхэнд зарлалаа. Уг хэвлэлийн бага хуралд “”Эрх зүйн гүүр” компанийн захирал Д. Оросоо, “Баян мэдлэг” компанийн захирал Ж.Сүхбаатар “Сентоза” компанийн захирал С. Одонтуяа, “Чингис шар айраг” компанийн захирал Д. Очирхуяг, “Тавантолгой транс” компанийн захирал Ж.Даваадорж нар оролцлоо. Тэд Тавантолгойн орд газрын ашиглалтад монголчууд оролцохын тулд “Монгол 999” нэгдлийг байгуулж байгаа бөгөөд одоогоор Монголын 700 гаруй компани нэгдээд байгаа гэв. Мөн ийнхүү консорциум байгуулахыг н дэмжиж буйгаа Ерөнхий сайд С.Батболд дэмжиж буйгаа илэрхийлсэн гэлээ.

А.АНУ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж