Дорноговь аймгийн Улаан-Уулын заставт албан үүргээ гүйцэтгэж байсан байлдагч Э.Оюунболд, Г.Лхагважав, М.Тулга, Р.Энхжаргал нар гурван хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг өнгөрсөн оны 11 дүгээр сарын 22-23-нд шилжих шөнө гарсан. Хэргийг мөрдөн байцаах газрын Онц хүнд, зохион байгуулалттай гэмт хэрэг мөрдөх хэлтэс шалгаад Сүхбаатар дүүргийн шүүхэд шилжүүлсэн. Шүүгч Ч.Хосбаяр хэрэгтэйгээ танилцаад пүрэв гариг буюу энэ сарын 4-нд шүүх хурлаа хийхээр болжээ.
Х.ХАНГАЛ
Холбоотой мэдээ