
болсон G20 дээд хэмжээний уулзалтыг дүгнэх хэвлэлийн бага хурлын үеэр Энэтхэг улсын
Ерөнхий Сайд Манмохан Сингх еврозоны хямрал дэлхийн эдийн засагт нөлөөлж байгааг онцолсон талаар
ИТАР-ТАСС мэдээлэв.
Манмохан Сингх
хэлэхдээ еврозоны эдийн засгийн хямрал нь тогтвортой байдалд аюул учруулж
байгааг онцлоод, дээд хэмжээний уулзалтаар бүх асуудлыг шийдэх хангалттай
хугацаа байсангүй гэжээ. Мөн тэрээр Энэтхэг улс еврозоны эдийн засгийн байдал
хэвийн тогтвортой болохыг хүсч байгаа бөгөөд Европын Төв Банк зээлийг шууд
олгох эрхгүй гэж нэмж хэллээ.
Их 20-ийн дээд хэмжээний уулзалтаар Олон Улсын
Валютын Сангийн тусгай эрхийг 2015 он хүртэл нэмэхээр тохиролцсон юм. Энэ алхам
нь үндэстнүүдийн валютыг олон улсын санхүүгийн системд илүү бодитойгоор
хуваарилна гэж лидерүүд үзсэн байна.
Н.Тунгалаг