Хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийг нэрлэв

Хуучирсан мэдээ: 2011.11.05-нд нийтлэгдсэн

Хамгийн өндөр үнэлгээтэй жүжигчдийг нэрлэв

“Forbes” сэтгүүл хамгийн өндөр үнэлгээтэй Холливудын жүжигчдийг нэрлэсэн тухай “Ройтерс” агентлаг мэдээлжээ.

Жагсаалтыг жүжигчин Дрю Берримор тэргүүллээ. Түүний тоглосон “Хайраас хол байхад” инээдмийн киноны тасалбарын борлуулалт 2010 онд 17,8 сая ам.доллар олсон байна. Мөн түүний тоглосон “Замын туршид” болон “Давхиад бай“ кинонууд 2009 онд мөн амжилт олж байсан юм. “Forbes” сэтгүүлд бичсэнээр Дрю Берримор тасалбарын орлогын нэг ам.доллар тутмаас 40 центийг продюсерт ашиг болгон ноогдуулдаг аж.

Жагсаалтын хоёрдугаарт Эдди Мерфи, гуравдугаарт Уилл Феррел нар бичигдээд байгаа юм. Харин тэдний продюсеруудад тийм их хэмжээний ашиг ноогддоггүй гэнэ. “Forbes” сэтгүүл жагсаалтдаа хамгийн өндөр үнэтэй 40 жүжигчид болон тэдний орлогоос продюсерт ноогдох ашгийг тооцсон байна.

Н.Тунгалаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж