
Дэлхийн №1 снукерч шөвгийн наймд өөрийн эх орон нэгт Английн Марк Селбитэй тоглохоор болсон байна. Чансааны долоод эрэмбэлэгдсэн Марк Селби өмнөх шатанд дэлхийн долоон удаагийн аварга Стифен Хэндриг 13:5-ын харьцаатай хожсон байна. Английн хоёр снукерч Али Картер, Жое Перри нарын тоглолтод 13:11-ээр Картер ялалт байгуулж, шилдэг наймд шалгарлаа. Тэрбээр хагас шигшээд шалгарахын төлөө мөн л Английн снукер Шон Мерфитэй тоглохоор боллоо. Мерфи 16-ийн шатанд Хятадын №1 тамирчин Дин Жунхуйд 3:5-аар хожигдож яваад барьж 8:8 болгон тэнцүүлсэн бөгөөд үлдсэн долоон фреймийн тавд нь хожсоноор 13:10-ын харьцаатай ялалт байгуулсан байна.
Снукерийн ДАШТ-ий шөвгийн наймын тоглолтууд өнөөдөр болон маргааш үргэлжилж, хагас шигшээд өрсөлдөх тамирчид тодорно. Одоогийн байдлаар шөвгийн наймд шалгарсан тамирчид 24050 фунт стерлингийн шагнал хүртээд байгаа юм. Харин дэлхийн аварга болбол 250 мянгаар дансаа зузаалах боломжтой.