
“Sex And The City” киноны од жүжигчин Сара Жессика Паркерыг Холливудын хамгийн дэгжин бүсгүйчүүдийн нэг гэдэг. Шинэ киноныхоо нээлтэд оролцохоор Австралид очсон бүсгүй автомашины уралдааны үеэр эртний танил жүжигчин Ли Хёрлитэй уулзаж байгаад зурагчны дуранд өртжээ. Дэгжин жүжигчин найзынхаа малгай руу хуруугаар заан, нэг зүйлийн талаар нухацтай ярилцаж байсан гэнэ. Тэрбээр саяхан эмэгтэйчүүдийн клубын уулзалтад нэгэн өвөрмөц загвартай малгай өмсч очоод бүгдийг алмайруулсан билээ. Уулзалтад очсон бүсгүйчүүд бараг бүгдээрээ түүний юу гэж ярихыг сонсох гэж биш, харин юу өмссөнийг нь харах гэж очсон байсан гэнэ. Магадгүй тэр найзтайгаа хэний малгай дэгжин талаар ярилцаж байв уу?
Н.Энх