
АТР-гийн оны хамгийн сүүлийн тэмцээн бол АТР World Tour Finals буюу хуучнаар Мастеруудын шигшээ тэмцээн юм. Энэ тэмцээнд дэлхийн чансааг тэргүүлэгч эхний найман теннисчин өрсөлддөг билээ. Тэгвэл энэхүү онцгой эрхийг одоогийн байдлаар таван теннисчин аваад байгаа бол үлдсэн гурван эрхийн төлөөх өрсөлдөөн ид өрнөж байна. Энэ өрсөлдөөний гол тоглогчдын нэг Францын Жо Уилфред Цонга Испанийн Валенсия болж байгаа АТР-гийн 500 ангиллын тэмцээнд оролцлоо. Тэрбээр тэмцээний хоёрдугаар шатанд Америкийн Сэм Куэрритэй таарч тоглосон бөгөөд эхний сет тай-брект хүрч, 7:5-аар Куэрри хожсоноор тоглолтын хувь заяаг шийдсэн байна. Дараагийн сетэд Куэрри хоёр брейк хийж, 6:2-оор хожиж Цонгагийн боломжийг багасгалаа.
Харин энэ боломжийг бусад нь ашиглаж чадсангүй. Николас Алмагро эхний шатнаас, Жиль Симон мөн эхний шатандаа бүдэрчээ. Ингэснээр боломж Аргентиний Хуан Мартин дел Потрод шилжиж байна. Тэрбээр энэ тэмцээнд түрүүлбэл чансааны ес хүртэл дэвших юм.
Score Studio