
Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийг үндэслэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийн хугацаа дууссан боловч тус улсаас гарч явахаас зайлсхийсэн, түр ирэгч виз, бүртгэлийн журмыг хоёр буюу түүнээс дээш удаа зөрчсөн, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлсэн, сэтгэцийн өвчтэй болохыг нь эрүүл мэндийн байгууллага тогтоосон зэрэг үндэслэлээр нийт найман орны 83 гадаадын иргэнийг Газрын даргын тушаалаар Монгол Улсаас албадан гаргасан. Газрын даргын баталсан удирдамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй барилга, тоосго, төмрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 12 аж ахуйн нэгж, байгууллагын 131 иргэний бичиг баримтыг шалгаж, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхэлж байсан нь тогтоогдсон БНХАУ-ын долоон иргэнийг илрүүлж, хуулийн дагуу зохих арга хэмжээг авлаа гэж Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газраас мэдээллээ.