Байгальд ээлтэй уул уурхайн компани байна гэвэл сонин сонсогдох нь мэдээж. Уулыг нурааж усыг эргүүлэн байж ашиг олж буй хүмүүс яахаараа байгальд ээлтэй болдог билээ гэж гайхаж болох ч хөрсөн доорх эрдэнийг нь авахын сацуу нутгийн ан амьтад, ургамал моддыг нь устгаад алга болгочихгүйн төлөө хичээн ажиллаж буй нэгэн компани бол Өмнийн говийн элс буюу Саусгоби сэндс /SGS/ юм. Тус компани Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутгийн Нарийн Сухайтын сав газрын Хөвийн хөндийгөөс нүүрс олборлож эхлээд хоёр жил болж байна. Канад улсын хөрөнгө оруулалттай компанид өдгөө 330 орчим хүн ажиллаж байгаагийн 97 хувь нь монголчууд. Тэдний 120 гаруй нь Гурвантэс сумын уугуул иргэд ажээ.
Зэргэлдээхэн нь нүүрс олборлож буй Чинхуа МАК, МАК зэрэг компаниуд нь нутгийн иргэдийг архи дарс хэрэглэдэг, ажлын хариуцлага сул гэх зэргээр гоочлон ажилд авдаггүй бол “Саусгоби сэндс”-ийн хувьд нутгийн иргэдэд илүү түшиглэн ажилладаг гэж говийнхон ам сайтай байсан юм. Гурвантэсийнхнээс тус компанийг үүдээ нээж байх үеэс ажилласан нь байхад долоо хоногийн өмнө ажилд орсон нь ч байлаа.Түүнчлэн тус компани байгаль экологийн асуудалд бусдаасаа илүү ихээр анхаарлаа хандуулдаг ажээ. Хөвийн хөндий орчмын 12 булаг шандыг ширгэхээс сэргийлж эхийг нь хашиж хамгаалсны дээр нутгийн иргэдийн оролцоотойгоор ан амьтад, араатан шувуудын мониторингийг хийж заншсан байна. Биднийг очих үеэр тус уурхайн байгаль орчны хэлтсээс булаг шандны усыг хэмжин тогтоох, ан амьтад, араатан жигүүртэнг тоолж тэмэдэглэх талаар сургалт явуулж байлаа. Саусгоби сэндсийн бас нэгэн онцлог нь шинэ техник технологийг нэвтрүүлдэгт байдаг. Монголдоо төдийгүй Азидаа ганцхан байдаг “Liebherr-996” экскаватор SGS-ийн уурхайд ажиллаж байгаагийн дээр 240 тоннын даацтай “Terex”-ийг ч мөн ашиглаж эхэлжээ. Тус компани Наран ургах, Наран жаргах гэсэн хоёр уурхайтай бөгөөд Наран жаргах уурхайгаас өнгөрсөн онд 1,3 сая тонн нүүрс олборлон БНХАУ-д экспортолжээ. Хойшид олборлолтоо найман сая тонн хүртэл нэмэгдүүлэх зорилттой ажиллаж байна. SGS компанийн хамгийн эрхэм зорилго бол аюулгүй ажиллагаа юм. Тиймээс ч хатуу чанд дэглэмийг эхнээс нь тогтоож чаджээ. Аюулгүй ажиллагааг чанд сахиснаар учирч болох эрсдлийг бууруулж байдаг гэдгийг жишээ татан тайлбарлаж байсан. Уурхайн ажилчид 14 хоногоор ээлжлэн ажилладаг бөгөөд Улаанбаатар хотоос “Изинис” авиакомпанийн агаарын хөлгөөр ажиллагсдаа зөөдөг. Ингэхдээ Овоотын аэродром дээр нарийн үздэг явуулж заншжээ. Уурхайд ажиллагсад болоод зочдоо архи согтууруулах ундаа хэрэглэсэн тохиолдолд дотогш нэвтрүүлдэггүй хатуу журамтай. Үүнийг мэдэхгүйгээс УИХ-ын эрхэм түшээд хүртэл хөл хоиронд орж байсан гэнэ. Энэ мэт бусдад түгээгүүштэй олон туршлагыг Хөвийн хөндий дэх Овоот толгойн уурхайгаас олж харж болно. Нарийн Сухайтын сав газарт нүүрс олборлолт ид өрнөхийн зэрэгцээ нүцгэн тал, овоолсон шороотой үлдчихгүйн төлөөх их үйлсийг зэрэг эхлүүлжээ.
Д.Цээпил