Хоршоологчид туршлага солилцов

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Хоршоологчид туршлага солилцов

“Мерси Кор Монгол” олон улсын байгууллагын Увс аймгийн салбараас санаачлан баруун бүсийн аймгуудын малчдын өргөтгөсөн бүсийн туршлага солилцох уулзалтыг тус аймгийн Зүүнговь сумын төв Зэлийн голд зохион байгуулжээ.  Уг арга хэмжээнд Завхан, Говь-Алтай, Ховд, Увс аймгийн малчдын 27 нөхөрлөлийн төлөөлөгчид оролцож, Зүүнговь сумын иргэн Б.Өлзийтогтохын “Ногоон худаг” бүлгийн үйл ажиллагаатай танилцан, Завхан аймгийн “Шинэ зууны малчин” дундын хоршооны дарга Энхболд, Ховд аймгийн “Алагийн буурал” хоршооны дарга Чинбат, «Увс аймгийн “Баян-Ханхөхий” хоршооны Сүхбаатар нар өөрсдийн ажлын арга барил, үр дүнг үзэж, цаашид хийх ажил болон төр засаг, орон нутгийн хэмжээнд санхүүгийн дэмжлэг дутагдалтай байгааг онцлон ярилцжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж