Туул гол орчим хадагнаасаа сална

Хуучирсан мэдээ: 2011.11.04-нд нийтлэгдсэн

Туул гол орчим хадагнаасаа сална

Туул гол орчим хадагнаасаа сална
Сүүлийн жилүүдэд Монголд бөө, удган нар олноороо төрж, шашны зан үйлийн нөлөөгөөр Туул голын ойр орчмын мод чулуу хадганд “боодолтой” болсон. Байгаль дэлхийгээ хайрлах, хоггүй эрүүл орчинг бүрдүүлэхээр өчигдөр “GTE” нийгэмлэгээс Туул гол орчмын хадгийг цэвэрлэх “Хадаг” төсөл хэрэгжүүлэхээр болсон тухайгаа мэдээлсэн юм.

Өнөөдөр эхэлж буй эл төсөл хоёр өдөр үргэлжилэх юм байна. Төслийн хүрээнд хамтран ажиллах байгуулагуудын бүртгэл, нээлтийн ажиллагаа өнөөдөр болох бол маргааш Яармагийн гүүрнээс Баянзүрхийн гүүр хүртэл нийт 12 километр замыг явган туулж, хадаг, хогийг цэвэрлэх гэнэ. Тэдэнтэй "Усны хэрэг эрхлэх газар", "Тэнгэрлэг бөө" сэтгүүл, төрийн болон хувийн өмчийн байгууллагууд, мөн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд хамтран ажиллахаар болжээ.

А.ЗУЛ
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж