Хуучирсан мэдээ: 2010.04.27-нд нийтлэгдсэн

Ахиад нэг очихсон


               Том банзан гитар, чулуу шиг хүнд ачаа, гартаа барьсан
тийз, халаасандаа 100 евро,  хилийн дээс алхаж үзээгүй аав ээжийн эрх
танхил охидуудтай хамт герман гэдэг том гүрэнд аялан тоглолт хийхээр
Мартин багш маань зориг шулуудан монголоос гарсан. Тэр 12 охидуудын нэг
нь Ариунаа би байсан юм. Монгол үндэсний дуу, герман ардын дуу, уран
нугаралт, морин хуур, таеквандо, гимнастик гээд өөрсдийн юу хийж
чадах, тэр бүхнээ германчуудад сонирхуулж монгол гэдэг эх орноо
сурталчилахаар хилийн чанадыг анх 2006 онд зорьсон юм. Түүнээс хойш
даруй 4 удаа германд зочлоод амжжээ. Одоо та бүхэндээ германы түүх
соёлоос өөрийн танин мэдсэн өчүүхэн зүйлсээ тэмдэглэлийн дэвтэртээ
буулгаснаа хүргэх гэж байна.

            Улаанбаатар хотоос 8 цагт нисэж Москва хотыг дамжаад
Берлин хотын "Tegel нисэх онгоцны буудалд  орон нутгын цагаар 12-т
буулаа. Энэ бол 12 настай бяцхан охин миний хувьд хамгийн анх эцэг
эхээсээ тусдаа, олон найз нөхдийнхөө хамтаар хилийн дээс алхаж байгаа
маш аймар зүйл байлаа,.. Хилээр орох гээд зогсож байхдаа том биетэй,
улбар шар хувцастай онгоцны буудлын туслах ажилчид надад яагаад ч юм
үнэхээр сүрдмээр санагдаж байсан.

Үргэлжлэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж