Агрономичид сургалтад хамрагдав

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Агрономичид сургалтад хамрагдав

Дархан-Уул аймгийн Дархан сумын Агро паркийн агрономичид хүлэмжийн аж ахуй, жимс жимсгэнэ, чимэглэлийн мод, бутны үржүүлэг тариалах, хүнсний ногооны чиглэлээр шаталсан сургалт зохион байгуулав. Эдгээр сургалтад 334 иргэн оролцсон бол тус сумын 2, 3, 6, 15 дугаар багийн 75 өрхийн 225 малчинд хоршоо байгуулахын давуу тал, бэлчээрийн менежмент, зээл төсөл, нарны үүсгүүрийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

Энэ жилээс эхлэн тус хүлэмжид Африкаас гаралтай артишёк болон нэг настай 200 ширхэг усан үзмийн суулгацыг шинээр тарьжээ. Шинээр суулгасан эдгээр усан үзмийн суулгац нутагших нь сайн байж ургацаа өгвөл ирэх жил нэг бутнаас 100 кг усан үзэм хураан авах боломжтой гэнэ. Агро парктай “Газар шим”, “Миш маш” зэрэг томоохон компаниуд хамтран ажиллах санал тавьжээ.

А.Зул
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж