Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-д шалгуулна гэв

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж сайдын эхнэрийг АТГ-д шалгуулна гэв

“Шударга ёсны хувьсгал” үндэсний нэгдсэн оюутны холбоо ТББ-аас сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Тус байгууллагынхан “Нийгэмд хамгийн их тулгамдаж байгаа асуудал болох архины худалдаанд зөвшөөрөл өгч байгаа хүмүүс Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний эхнэр н.Долгормаа нарыг гэж үзэж байгаа” гэв. Нийслэлд 2000 гаруй архи, согтууруулах ундаа зардаг аж ахуй, нэгж байдаг юм байна. Тэдгээрийн зөвшөөрлийг Нийслэлийн Засаг даргын тамгын газрын үйлдвэр, үйлчилгээний хэлтэс олгодог аж.

“Архи, согтууруулах ундаанаас болж сүүлийн үед гэмт хэргийн тоо өсч байгаа. Харин үүнийг багасгах ёстой Хууль зүйн сайдынх нь эхнэр НЗДТГ-ын Үйлдвэр, үйлчигээний хэлтсийн даргаар ажиллаад зөвшөөрөл өгөөд сууж байгаа нь хууль бус. Тиймээс сайд Ц.Нямдоржийн эхнэр Долгормааг АТГ-т шалгуулна” хэмээн тус оюутны холбооныхон мэдээлэл хийх үеэр хэлэв. Мөн тэд “Нийгэм дэх хамгийн том эмгэнэл бол архидалт. Архи худалдаалдаг, үйлчилдэг байгууллага нь олон учраас залуусын архидалт нэмэгдэж байна. Архины худалдааг багасгаснаар архидалтыг багасгана. Түүнийг багасгахын тулд архи худалдаалах, үйлчлэх газрын зөвшөөрлийг багасгах нь зүйтэй гэж үзэж байгаа” хэмээн мэдэгдлээ.

Ш.Чимэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж