Д.Баттулга Кувейтэд айлчлав

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Д.Баттулга Кувейтэд айлчлав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга тэргүүтэй төлөөлөгчид өнгөрсөн аравдугаар сарын 29-нөөс арваннэгдүгээр сарын 2-ны өдрүүдэд Кувейт улсад айлчилсан байна. Энэ удаагийн айлчлалыг Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Сабах аль-Ахмад аль-Жабер аль-Сабахын урилгаар хийжээ. Айлчлалын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Баттулга Кувейтийн Эмирийн ордны асуудал эрхэлсэн сайд Шейх Нассер Сабах аль-Ахмад аль-Жабер аль-Сабах, Кувейтийн Сангийн сайд бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын тэргүүн Мустафа Жасим Аш-Шимали нартай уулзсан байна. Мөн Кувейтийн Хөрөнгө оруулалтын газрын Гүйцэтгэх захирал Бадер Мухаммад аль-Саад, Арабын Эдийн Засгийн Хөгжлийн Кувейтийн Сангийн Ерөнхий захирал Абдулвахаб Ахмед аль-Бадертай уулзаж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцсон юм байна. 

Харин энэхүү айлчлалын хүрээнд Кувейтийн Сангийн сайд бөгөөд Хөрөнгө оруулалтын газрын тэргүүн Мустафа Жасим Аш-Шимали тэргүүтэй төлөөлөгчид энэ  сард багтан Монгол Улсад айлчлахаар болжээ.

Г.Дарь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж