Нутгийн өнгийг тольдоорой

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

Нутгийн өнгийг тольдоорой

Монголын урчуудын эвлэл /МУЭ/-ийн шагналт зураач Д.Гунгаа, МУЭ-ийн тэргүүний ажилтан Н.Орсоо, Соёлын тэргүүний ажилтан С.Алтангэрэл, МУЭ-ийн тэргүүний ажилтан Л.Гантөмөр нарын хамтарсан “Нутгийн өнгө” үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд арваннэгдүгээр сарын 4-нд буюу маргааш 16.00 цагт нээлтээ хийх гэж байна.
    
Орой өглөөний эсрэгцэл ихтэй хурц өнгө, намрын нар, говийн зэрэглээ, тал хангайн байгаль, эгэл болон түүхэн хүмүүсийн дүр төрх, араншинг усан будгийн техникээр уран бүтээлээ туурвидаг Д.Гунгаа сүүлийн үед хийсэн төмөр бар болон усан будгийн чөлөөтэй ажиллагаатай, сэтгэлийн нарийн эгшиг, уянга мэдрэмж илүүтэй, гүн ухааны сэтгэлгээг илэрхийлсэн 30 гаруй бүтээлүүдээ энэ үзэсгэлэнд толилуулж байна. Харин Н.Орсоо тослог, энгүүн төрхтэй, хүний сэтгэлд амархан хүрэхүйц сэдэв ажиллагаа, өнгө будаг, хийц гүйцэтгэлтэй бүтээл туурвидаг онцлогтой аж. Тэрбээр энэ удаагийн үзэсгэлэнд усан будгийн том болон дундаж хэмжээтэй зоримог ажиллагаа бүхий 20 гаруй бүтээлээ дэлгэх аж. Түүнчлэн С.Алтангэрэл, Л.Гантөмөр нарын 20 гаруй бүтээл багтсан байна.

Г.Даша
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж