
УИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаан 15.00 цагт эхлэх ёстой ч гишүүдийн ирц хангалтгүй байна. Чуулганы хуралдааныг даргалж буй УИХ-ын дэд дарга Н.Энхболд гишүүдийг танхимд хүрэлцэн ирж, Төсвийн тухай хуулийн санал хураалтыг үргэлжлүүлэхийг хүслээ. Одоогоор чуулганы танхимд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, С.Эрдэнэ, Ж.Сүхбаатар, Д.Балдан-Очир, Х.Баделхан, О.Чулуунбат, Н.Ганбямба, Д.Дамба-Очир, Д.Батбаяр нарын гишүүд л хүрэлцэн ирсэн байгаа юм.
Г.Дарь