
намын гишүүд дэмжигчдийн холбооноос орон даяар “Төгс ардчилал” аян өрнүүлж
байгаа бөгөөд энэ хүрээнд оюутан залуусын дунд парламентын мэтгэлцээн өрнүүлэх
болжээ. Парламентын мэтгэлцээн нь МУИС-ийн хоёрдугаар байрны дугуй зааланд энэ сарын
5-нд болох аж. Зорилго нь оюутан залуучуудад ардчиллын үнэт
зүйлийг ойлгуулах, тэдний дуу хоолой үзэл
бодлыг сонсоход чиглэж буй юм байна.
“Төгс ардчилал” аяныг зохион байгуулагчдын хувьд гурван зүйл бүхий
зорилго тавин ажиллаж буй. Нэгдэх нь иргэдэд ардчиллын үнэт зүйлсийг ойлгуулах.
Хоёр дахь нь ирэх оны сонгуулийг шударга зохион байгуулах. Гуравт иргэддээ эдийн засгийн эрх чөлөө
олгох зорилго тавьж буй билээ.
Г.Дарь