АН-ын 4:11 уулзалт боллоо

Хуучирсан мэдээ: 2011.11.03-нд нийтлэгдсэн

АН-ын 4:11 уулзалт боллоо

Сар бүрийн эхний долоо хоногийн пүрэв гариг бүр болдог АН-ын 4:11 уулзалт боллоо. АН-ын төв байранд болсон уг уулзалтад тус намын удирдлагууд болон бусад албаны хүмүүс оролцож Ардчилсан намаас зохион байгуулж буй “Монгол хүн-2020” хөтөлбөр, “Эдийн засгийн хувьсгал” арга хэмжээний хүрээнд үйл ажиллагаагаа санхүүжүүлэх үүднээс олон нийт, аж ахуйн нэгжийн дунд хандивын аян явуулах болсноо дуулгав.

Энэ үеэр АН-ын дарга Н.Алтанхуяг “намын санхүүжилт ил тод, цэвэр, нээлттэй байх ёстой” гээд үүний тулд нээлттэй хандивын санг бий болгож буйгаа онцоллоо.

Эдийн засгийн хувьсгалыг санхүүжүүлэхийн тулд www.handiv.mn цахим хуудсанд хандаж дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцаж болох аж. Тухайлбал, Мобикомын хэрэглэгч 95142020, Скайтел 96592020, Юнител 89152020, Жи-Мобайлын хэрэглэгч 98152020 дугаарт нэгж илгээх, 142020 тусгай дугаарт овог нэрээ илгээж хандив өргөх боломжтой гэнэ. Дэмжигч иргэн жилд нэг удаа хоёр сая хүртэлх төгрөг, харин аж ахуйн нэгж байгууллага жилд 20 хүртэлх сая төгрөгийн хандив өгч болох гэнэ.

Д.Мандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж